CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Зүүдэндээ харсан азын дугаараар сая доллар хожжээ

08-10-2018 14:01

 АНУ-ын Нью-Йорк хотын иргэн Мэри Уилсон зүүдэндээ харсан сугалааны тохирлоор нэг сая ам.доллар хожжээ. Олон жилийн өмнө бүсгүй зүүдэндээ азын дугаар зүүдэлсэн бөгөөд хонжворт сугалаа худалдаж авах бүртээ дээрх зургаан тоо оролцсон тасалбар худалдаж авдаг байсан гэнэ. “Энэ удаагийн сугалааны зургаан тооны тав нь миний худалдаж авсан тасалбарынхтай таарч, нэг сая ам.доллар хожлоо. Зүүдэнд харсан тэр азын дугаарыг огт мартаагүй, өдийг хүртэл санасаар явсан. Нэг л өдөр аз дайрах юм шиг санагддаг байлаа” гэж бүсгүй ярьж байна.
Дашрамд өгүүлэхэд, Австралийн ахмад настан зургаан найз таван жилийн турш нэг л дугаар бүхий тасалбар худалдаж авдаг байсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард их хэмжээний хонжворын эзэд болсон аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100