CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

“Тарвасны” хүү

08-10-2018 13:55

 “Тарвасны хүү” гэж нутаг орондоо нэрлэгдсэн 18 настай Лин Хуй  хоёр сарын хугацаанд 35 мянган кг тарвас худалдахаар төлөвлөж байна. Жэжянь мужид оршин суудаг хүү коллежийн сургалтын төлбөрөө олохын тулд ийн хөдөлмөрлөж байгааг ССТV мэдээлжээ. Түүнийг төрсөн даруйд ээж нь хүүгээ айлд үрчлүүлээд, шинэ гэр бүлтэй болж, дахин амьдрал зохиосон аж. Дунд сургуульд суралцаж байх үеэсээ тэрбээр цагдаа болохыг мөрөөддөг байсан бөгөөд төгссөнийхөө дараа муждаа алдартай цагдаагийн коллежид амжилттай элсэн орсон гэнэ. Сургалтын төлбөр 14 мянган юанийг хуримтлуулахын тулд хүү өглөө босож, ажлаа эхлүүлдэг бөгөөд өдөртөө 100 юанийн ашиг олдог,  одоогоор 8000 орчим юанийг хадгалж чадсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100