CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Гар барих үед итгэлцэл бий болдог

08-10-2018 14:11

 Хүмүүс анх уулзах, танилцах, ажил хэргийн уулзалтын үеэр гар барих нь ёс төдий зүйл биш, харин энэ нь бие биедээ итгэх итгэлийг нэмэгдүүлж, харилцан ойлголцолд хүрэхэд тусалдаг гэж Калифорнийн Берклийн их сургуулийн мэргэжилтнүүд үзэж байна.
Бизнесийн хэлэлцээр, улс төрийн уулзалт, харилцан тохиролцох шаардлагатай нөхцөлд байдалд хүмүүс гар барьснаар тэдний хооронд илүү зөөлөн, дулаан уур амьсгал бий болдог бөгөөд энэ нь цаашдын үйл явцад эергээр нөлөөлдөг байна.
“Гараа атгалцах үед  хүний тархинд харилцаж буй хүнээ аюулгүй, итгэж болно гэсэн дохио ирдэг. Ингэснээр гар барьсан хүмүүс бие биедээ найрсаг хандах, ойлголцохыг хүсэх хөрс үүсдэг” гэж судлаач ярьж байна.
Мөн судлаачид хэсэг хүнийг хоёр баг болгож, эхний хэсэг хүмүүсийг хоорондоо гар барихаар, нөгөө хэсгийг нь гар барилгүй энгийн харилцан яриаг үүсгэх даалгавар өгч, туршилт хийжээ. Туршилтын хугацаанд гар барьж уулзалтаа эхэлсэн хүмүүсийн харилцаа нөхөрсөг, дотно байсныг тэд онцолж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100