CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад эмч нар үнэгүй хагалгаа хийнэ

08-10-2018 15:37

 Ирэх таван жилийн хугацаанд нүдний болон зүрхний хүнд өвчтэй 100 монгол хүүхдийг хятад эмч нар мэс заслын аргаар үнэгүй эмчилнэ.
Нүдний болон зүрхний төрөлхийн ховор гажигтай, үнэтэй эмчилгээ шаардагддаг хүүхдүүдэд туслах “Гэгээн мэлмий”, “Эрүүл зүрх” аяныг Хятад, Монгол хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэг хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ сарын 6-нд ӨМӨЗО-ны Эрээн хотод байгууллага хооронд гарын үсэг зурах ёслол болсон юм. Үүний дагуу дээрх 100 хүүхдэд үнэгүй мэс засал хийж эмчлэхээр болжээ. Мөн ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг “Тэнгэрийн элчийн аялал” хэмээх энэрэгүй үйлсийн аяныг “Торгоны зам”-ын дагуух бүс нутгуудтай хамтран хийхээр болсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100