CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Түвдийг зоригсод олширчээ

08-09-2018 14:27

 Наймдугаар сар гарсанаас хойш Түвдийг зорих жуулчдын тоо нэмэгдэж, оргил үедээ хүрчээ. Түвдийн өөртөө засах орны аялал жуулчлалын хорооны статистик мэдээллээс харахад, энэ оны хагас жилийн байдлаар Түвд гадаад, дотоодын нийт 11.15 сая жуулчдыг хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс гурван саяар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тодруулбал, 2017 оныхтой харьцуулахад 29.6 хувиар өсчээ. Түүнчлэн аялал жуулчлалынх нь нийт орлого 12.468 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 34.7 хувиар өссөн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100