CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олимпийн бэлгэ тэмдгийг бүтээх уралдаанд урьж байна

08-09-2018 14:35

 2022 онд Бээжинд болох өвлийн олимпийн наадмын бэлгэ тэмдгийг зохион бүтээх уралдаанд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй уран бүтээлчид оролцох боломжтой болов. 2008 оны зуны олимпийн 10 жилийн ойн ёслолын үеэр энэ талаар нийтэд зарласныг “Чайна Дэйли” мэдээллээ.
Уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс, компанийн өргөдлийг Олимпийн зохион байгуулах комисс ирэх аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар хүлээж авах аж.
2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах 26 байгууламжийг бэлдэж байна. 2008 оны зуны олимпийн цогцолбор байгууламжийн 11-ийг нь шинэчлэн, тохижуулж ирэх наадмаар ашиглах гэнэ. Тухайлбал, наадмын нээлт болон хаалтыг “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд хийх бөгөөд “Усан дөрвөлжин” байгууламжийг керлингийн тэмцээн зохион байгуулах талбай болгон ашиглах аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100