CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жуулчдыг татахын тулд замаа сайжруулжээ

08-09-2018 13:58

 БНХАУ-ын Шиньжян-Уйгарын өөртөө засах орны Зам тээврийн газрын статистик мэдээллээр хурдны замынх нь нийт урт 186.000 км-т хүрчээ. Энэ нь өнгөрсөн 2017 оны сүүлчээр гаргасан тоон үзүүлэлт аж. Түүнчлэн Шиньжян-Уйгарын өөртөө засах орон сүүлийн жилүүдэд зам тээврийнхээ бүтээн байгуулалтыг тогтвортой хөгжүүлж, авто замын сүлжээний зохион байгуулалтыг сайжруулахад анхаарах болжээ. Мөн хөдөөгийн замуудад “Хамгийн сүүлийн нэг км”-ыг нэвтрүүлж, нийгэм болон эдийн засгийн үр ашгийг хүртэхийн зэрэгцээ жуулчдад зориулсан замын сүлжээг сайжруулан, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татахаар зорьж байгаа аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100