CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Онлайнаар эмчид үзүүлж болно

08-09-2018 14:44

Эмчид үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө авах завгүй хүмүүст зориулсан онлайн үйлчилгээ Энэтхэгт нэвтэрч эхэллээ. “MFine” нэртэй энэхүү аппликэшний тусламжтайгаар эмч нартай холбогдож, утсаар, бичгээр, видео хэлбэрээр зөвлөгөө авах боломжтой болжээ. Шинэ Дели зэрэг том хотод хүмүүс олон цагаар ажилладаг, завгүй, эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй бус, эмч нарын ачаалал их зэрэг асуудлыг харгалзан үзэж энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн аж. Хэрэглэгчид сүлжээнд нэвтэрч, өөрийн мэдээллээ оруулан бүртгүүлээд, тусламж хэрэгтэй буйгаа мэдэгдэх товчлуур дээр дарна. Хэдэн минутын дараа онлайн дуудлага авсан эмч хэрэглэгчтэй холбогдож зөвлөгөө өгнө. ДЭМБ-ын мэдэгдэж буйгаар, Энэтхэгт нэг эмчид дунджаар 11 мянган өвчтөн, нэг эмнэлэгт 55 мянган өвчтөн ногддог. Ийм ачаалалтай салбарт технологийн дэвшлийг ашиглан, өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн Бангалорын технологийн компанийнхан энэхүү программыг анх зохион бүтээж нэвтрүүлжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100