CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Еспинозатай уулзав

08-09-2018 13:47

 Энэ сарын 8-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Хятад улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы зохицуулагч Мария Фернандо Эспинозатай ажил хэргийн уулзалт хийлээ.
Ли Кэчян хэлэхдээ: БНХАУ бол НҮБ-ыг эхнээсээ дэмжиж хамтран ажилласан идэвхитэй гишүүн улс, Аюулгүйн зөвлөлийн хэрэг эрхлэгч улс бөгөөд хурдацтай хөгжиж байгаа орон. Бид анхнаасаа НҮБ-ын үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Ши Жиньпин дарга 2015 онд НҮБ-ын Төв оффист айлчилж, НҮБ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цуврал арга хэмжээнд оролцсон билээ. Хятад улс НҮБ-ын байр суурийг хүндэтгэхийн зэрэгцээ олон улсын асуудлыг зохицуулдаг голлох үйл ажиллагааг нь дэмждэг. НҮБ-ээс дэвшүүлэн ажилладаг улс төр, нийгэм, хөгжлийн олон хөтөлбөр дээр хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа биелүүлэн дэлхий нийтийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн гээд тэрээр зарим зүйлийг онцлон дурдсан юм.
Ли Кэчян онцлохдоо: НҮБ байгуулагдсан 70 жилийн хугацаанд дэлхийн энх тайвныг баталгаажуулсан. Нэг тэрбум хүнийг ядуурлаас гаргасан. Мөн олон улс орны хөгжил цэцэглэлтийн үүдийг нээсэн. Энэ нь даяршил болон олон талт үзлийг эрхэмлэсэнтэй шууд холбоотой юм. Өнөөдөр дэлхий нийт олон талт үзэл баримтлалыг хамгаалах нь аль ч цаг үеэс илүү чухал асуудлын нэг болон хурцаар тавигдаж байна. Улс орнууд олон улсын үндсэн дэглэмийг журамлан, НҮБ-ын зорилго, зарчмуудыг чандлан сахиж, үл ойлголцол сөргөлдөөнийг хэлэлцээрээр зохицуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ чөлөөт худалдааны тогтолцоог улам төгөлдөржүүлэн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлага тулгарч байна. Олон улсын харилцааны ардчилал, хууль журмыг ахиулан, дэлхийн худалдаанд ганц нэг орон ашиг сонирхлоо хамгаалж бусад улс болон дэлхий нийтийн ашиг сонирхлыг үл хүндэтгэх байдал үүсээд байгааг эсэргүүцэх болно гэжээ.
Эспиноза: НҮБ Хятадтай тогтоосон харилцаагаа машид эрхэмлэдэг. Би НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы зохицуулагчийн хувиар хийж буй анхны айлчлалаараа Хятад улсыг зорьсон нь ч үүний илэрхийлэл юм. Хятад улс олон талт үзэл баримтлалыг үнэхээр чанд мөрдөж, НҮБ-ын ажилд асар их хувь нэмэр оруулсан. НҮБ Хятадыг багтаасан гишүүн улс төдийгүй бусад бүх улс оронтой хамтран олон улсын үндсэн дэглэмийг чанд мөрдөж, Дэлхийн худалдааны зохион байгуулалтын хүрээнд чөлөөт худалдааг урагшлуулахын төлөө байна. Мөн багтаамжтай, хүртээмжтэйгээр дэлхийн эдийн засгийн даяаршлыг дэмжиж, энх тайванч тогтвортой хөгжил цэцэглэлт рүү урагшилна гэжээ.
Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И тус уулзалтад байлцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100