CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

12 настай хүү их сургуульд элсэн оржээ

08-07-2018 14:51

Мексикийн автономийн үндэсний их сургуулийн нэгдүгээр курст 12 настай хүү элсэн орсон байна. Карлос Сантамариа Диас нь  био анагаахын мэргэжлээр бакалаврын ангид суралцах бөгөөд элсэлтийн шалгалт өгч, их сургуулийн бэлтгэл ажлуудаа амжилттай дуусгасан аж.
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж эхэлсэн үеэсээ тэр хими, физик, биологи, математик зэрэг байгалийн ухааныг бие даан судалж, есөн настайгаасаа их сургуулиудаас зохион байгуулдаг сургалт, хөтөлбөрт хамрагдсаар иржээ. Ховор тохиолддог, хүнд хэцүү өвчнийг эмчлэх эм, арга зам нээх хүсэлтэйгээ тэрбээр телевизийн нэвтрүүлгээр орох үедээ ярьсан байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100