CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Алт шиг гялалздаг, алмааз шиг хатуу бодис нээжээ

08-06-2018 11:24

 Сибириэс олдсон солироос алмаз шиг хатуу шинэ төрлийн эрдэс чулуулаг олж илрүүлсэн гэж Оросын эрдэмтэд мэдээлэв.

 2016 онд Сибириэс олсон солирын чулуулгийг судлан шинжилсээр байжээ. Уралын улсын их сургууль, Новосибирскийн улсын их сургууль болон Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын Геологийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран солирын чулуулгийн доторх гадаргууг судалсны дүнд шинэ төрлийн уг эрдэс бодисыг илрүүлсэн байна. Шинэ төрлийн алмакыг тэд “Уакитите” гэж нэрлэсэн байна.Энэхүү эрдэс бодис нь шоо хэлбэрийн талст юм уу мөлгөр дугуй үрлийг бүрдүүлдэг аж. “Уакитите” бодисын үрлийн хэмжээ нь ихэвчлэн аван микрометрээс бага байдаг ажээ. Солирын чулуулгаас шинэ эрдэс бодис илрүүлэх нь түгээмэл үзэгдэл боловч тэдгээр шинэ чулуулаг болон эрдэс бодисууд нь сансар огторгуйд бүрэлддэг учир дэлхийгээс олох боломжгүй юм. Уг биетийн хэмжээ нь маш жижиг учраас физик шинж чанарыг нь үнэлэхэд хэцүү байгаа бөгөөд “Уакитите” бодисыг шар болон тунгалаг үетэй, металл шиг гялалздаг хийгээд алмаз шиг хатуу хэмээн таамаглаж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
Алт шиг гялалздаг, алмааз шиг хатуу бодис нээжээ
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100