CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Оросууд Америкаас оруулах зарим бүтээгдэхүүний татварыг нэмлээ

08-06-2018 16:14

 ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн зарлигаар энэ сарын 5-ны өдрөөс эхлэн тус улс АНУ-аас импортоор орж ирж буй зарим бараа бүтээгдэхүүнд 25-40 хувийн татвар ногдууллаа. Энэ нь АНУ ган, хөнгөн цагааныхаа татварыг нэмсний эсрэг авч байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ юм байна.
АНУ-ын импортортолдог зам засварын машин, газрын тос, байгалийн хийн төхөөрөмж, төмөр боловсруулах, өрмийн тоног төхөөрөмж зэрэг хүнд үйлдвэрийн техник хэрэгсэл, нарны энергийн хавтан зэрэг бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмжээ. ОХУ жил бүр 3,1 тэрбум долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг АНУ-аас импортолдог юм. Өнгөрөгч сарын 6-ны өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн гарын үсэг зурж баталгаажуулсан эл зарлиг 30 хоногийн дараа хэрэгжиж эхэлсэн нь энэ ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100