CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Байгалийн онцгой үзэгдэл болов

08-06-2018 11:10

Өвөр Монголд өмнө нь бүртгэгдээгүй маш хүчтэй хуй салхи энэ сарын  4-ний өдрийн 12:47 цагийн үес боллоо. Салхины эрчтэй үе нь есөн минут үргэлжилжээ. Салхи Баяннуур аймгийн Урдын хойд хошууны Хайлаас сумаас зүүнш таван км-ийн зайд орших эзгүй газарт болсон тул байгалийн гамшигт эл үзэгдэлд хүн осолдсонгүй.
Цаг агаарын шинжилгээний төвийн тус хошуун дахь мэргэжилтэн Сарнаа хуй салхийг дэгдэхээс намдах хүртэл бүх явцыг дүрс бичлэгээр баримтжуулж авчээ. Энэхүү бичлэг болон гамшигт үзэгдлийн явцын талаарх тэмдэглэлээ Баяннуур аймгийн Цаг уур судлалын хүрээлэнд хүргүүлсэн байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100