CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Эртний нийтийн номын сангийн туурийг илрүүлэв

08-06-2018 11:35

 ХБНГУ-ын Кёльн хотын төвд манай эриний II зууны үеийн нийтийн номын сангийн туурийг илрүүлсэн байна. Археологчид хотын протестант сүмийн хашаанд өнгөрсөн жилээс малтлага хийж эхэлсэн бөгөөд энэхүү олдвор Ромын эзэнт гүрний үеийн байгууламж гэж тэд таамаглаж байжээ. Кёльн бол Германы хамгийн эртний хотуудын нэг агаад манай эриний 50 онд ромчууд байгуулсан түүхтэй аж. Байгууламжийн ханыг цэвэрлэж байхдаа мэргэжилтнүүд 80 см урт, 50 см өргөнтэй ном, судар хадгалах зориулалт бүхий хайрцгуудыг олсон байна. Судлаачдын таамаглаж буйгаар, уг байгууламж 20 мянга орчим судар, түүхэн баримтыг хадгалж асан Германдаа төдийгүй Европт хамгийн эртнийхэд тооцогдох  нийтийн номын сангийн байгууламж гэнэ. Байгууламжийг цэвэрлэн, зарим хэсгүүдийг сэргээн засварлаад, жуулчид, иргэдэд нээлттэй үзүүлэх  түүхийн дурсгалт газар болгохоор хотын захиргаа төлөвлөж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100