CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дэлхийн хамгийн том лабиринт

08-06-2018 11:46

БНХАУ-ын Жяньсу мужийн Янчэнг Дафен цогцолборыг дэлхийн хамгийн том лабиринтаар Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ.
35 мянган ам метр талбайг эзэлсэн бутлаг модны энэхүү байгууламж нь хэмжээ, бүтцийнхээ хувьд одоогоор хамгийн томд тооцогдож буй бөгөөд өндрөөс харахад асар том бугын дүрстэй. Уг төөрдөг байгууламж буюу лабиринт нь асар нарийн бүтэцтэй том хэсгээс гадна хүүхдүүдэд зориулсан арай бага талбайтай, энгийн бүтэцтэй цогцолбороос бүтэх бөгөөд амрах талбай, үйлчилгээний хэсэгтэй. Өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн энэхүү цогцолборын бүтнээр нь тойрход 10 орчим км зам туулсантай тэнцэх юм.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100