CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Асрамжийн сургуулийг халамжлан дэмжихээр боллоо

08-04-2018 17:55

Хятадын хандивлагчдын нийгэмлэг, мөн тус нийгэмлэгийн төв хэвлэл “Цы Шан Жунгуо” сонин, Бурхны шашны соёлын зөвлөл, “Хонконг” телевиз хамтран Бээжингийн “Шин Жи” урлагийн сургуулийг дэмжин ажиллах гэрээ байгуулах ёслол өнөөдөр Хятадын Хөдөлмөрийн харилцааны дээд сургуульд боллоо.

Дээрх байгууллагууд хамтран ажиллах болсноо зарласан хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын нэр хүндтэй урлагийн одод, тус сургуулийн авъяаслаг сурагчид болон сайн дурын уран сайханчдын тоглолт болов. Хамтын ажиллагааны соёлын зохицуулагчаар Бурхны шашны соёлын зөвлөлийн ажилтан Ү Яан албан бусаар томиллоо. Хятадын 5000 гаруй жилийн түүхтэй ачлал хайрын уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэхийг уриалсан Ши Жиньпин даргын мэдэгдлийн дагуу дээрх байгууллагууд хамтран ажиллах ажээ. Бүтэн өнчин хүүхдүүдийг асран хүмүүжүүлдэг “Шин Жи” сургуулийг Хятад улсын иргэн Жин Юэ 2008 онд анх санаачлан байгуулсан юм. Сычуань, Түвдийн нутагт болсон газар хөдлөлтөд эцэг эхээ алдан өнчирч үлдсэн 80 хүүхдийг Бээжин хотноо авчирч тусгай сургууль байгуулан сурган хүмүүжүүлсний зэрэгцээ тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлж “Авъяаслаг Хятадууд” шоунд дуу бүжгийн хамтлаг болгон амжилттай оролцуулснаар түүний нэр алдар Хятад орон даяар түгсэн билээ. Жин Юэ захиралтай Бээжингийн асрамжийн сургуулийн авъяаслаг 50 гаруй сурагч дотоод гадаадын телевизийн 130 гаруй нэвтрүүлэгт оролцсон бөгөөд 450 гаруй удаагийн тайлан тоглолтыг үзэгч түмэнд өргөн барьсан юм.   

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100