CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

08-03-2018 17:43

 БНХАУ-ын эдийн засаг тогтвортой байгаа нь цаашдын хөгжлийн нааштай үзүүлэлт хэмээн шинжээчид үзэж байна. Оны эхний зургаан сарын байдлаар ДНБ-ний хэмжээ 6.8 хувиар тогтмол өсчээ. Энэ нь сүүлийн 12 улиралд эдийн засгийн тогтмол өсөлтын дундажаас дээш гарсан үзүүлэлт юм. Ажил хаялт, инфляци буюу барааны үнэ өсч мөнгөний ханш унах зэрэг сөрөг байдал байсангүйгээр үл барам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ДНБ-ний өсөлтийн 78.5 хувийг эзэлжээ. Макро эдийн засгийн зохицуулалт зохистой байж, эдийн засгийн бүтэц шинэчлэгдэв. Мөн энэхүү бодит үр өгөөжид иргэдийн сэтгэл хангалуун байна. Шинжлэх ухааны шинэ хэлбэрийн хөгжил бүхий салбар, тоног төхөөрөмж, тэдгээрийг ашигласан салбар өсөж өндийж байна. Энэхүү шинэ салбар эдийн засгийн өсөлтөд 30 хувийн нэмэр оруулжээ.
Бээжин, Тянжин, Хэбэйн эдийн засгийн коридор, Хөх мөрний дагуух нутгийн эдийн засгийн коридор идэвхитэй ажиллан, баруун бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, Зүүн хойдын эдийн засгийн сэргэлт, Дунд хэсгийн хөгжил илт дээшлэн сайжирсан байна. Хүнээр үндэс болгосон эдийн засгийг хөгжүүлж, хөдөө орон нутгийн хүчин чадвахийг дайчилснаар 1,4 тэрбум шахуу хүн амтай Хятад улсад 900 сая хүн хөдөлмөр эрхэлжл дотоод хэрэглээ ДНБ-нд асар их хувь нэмэр оруулж байна. 2008-2017 оны хооронд дотоод хэрэглээ эдийн засгийн өсөлтөд жилд дундажаар 105.7 хувийн нэмэр оруулсан үзүүлэлтэй ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100