CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эрчүүд түрээслэх бизнес

08-03-2018 18:12

 Японд, тэр дундаа Токио зэрэг томоохон хотуудад эрчүүд түрээслэх үйлчилгээ гарч, энэ бизнес улам дэлгэрч байгааг CNN  онцолсон байна. “Оссан” хэмээн нэрлэгддэг энэхүү үйлчилгээний хөлс нэг цагийн 1000 орчим иен буюу есөн ам.долларын үнэтэй. Хэрэглэгчид нь голдуу дундаж насны эрчүүдийг түрээслэдэг бөгөөд тэдэнтэй ярилццах, сэтгэлээ уудлах, хамт хоол идэх, кино үзэх зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг бөгөөд ямар нэгэн садар самуун үйлчилгээг бизнесийнхээ журмын дагуу  хориглодог.
Уг бизнес 2012 оноос анх эхэлсэн бөгөөд том хотод оршин суудаг, завгүй, уйдсан хүмүүст цагаа аятай өнгөрүүлэх, хэн нэгэнтэй сэтгэлээ уудлах, ярилцах зэрэг хэрэгцээнээс үүдэн гарсан аж. Анх нь 45 ажилтантай эхэлсэн уг үйлчилгээ одоогоор 36 хотод, 80 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй аж. Уг үйлчилгээний ажилтнуудын нэг, 30 гаруй жил хийл тоглож буй нэгэн эр “Бетховены хөгжим сонсож, цагийг сайхан өнгөрүүлэх, эсвэл шатар тоглохыг заалгах, үгүй бол  бүжгийн хичээлд хамт явах зэрэг зүйлийг үйлчлүүлэгчид хүсдэг” гэж ярьж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100