CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хотын бүх цагдаа ажлаасаа гарчээ

08-02-2018 15:26

АНУ-ын Массачусетс мужийн Бландфорд хотын цагдаагийн ажилтнууд нэг оройн дотор бүгд ажлаасаа гарсан тухай “Масс Лайв” цахим хуудсанд мэдээлжээ. Хотын цагдаагийн хэлтэст дөрвөн хүн ажилладаг бөгөөд санхүүжилт бага, ажлын ачаалал их гэсэн шалтгаанаар тэд халагдах өргөдлөө өгсөн аж. Цагдаагийн ажилтнуудын өгүүлж буйгаар, албаны машин нь агаар шүүгчгүй, дугуй нь муудсан, радио холбооны төхөөрөмж нь муу ажилладаг төдийгүй сумнаас хамгаалах хантаазыг нь ч байгууллагаас шинэчилж өгөлгүй удсан гэнэ.

Хотын захиргаа энэ асуудлыг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч цахим хуудсандаа иргэддээ хандан цагдаагийн тусламж хэрэгтэй бол дуудлага өгөхийг сануулсан мэдэгдэл гаргасан байна. Одоогоор мужийн бусад хотын цагдаагийн ажилтнууд Бландфордод хэв журам сахиулахад туслаж байгааг цахим хуудсанд онцолжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100