CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Архинаас гэнэт гарах аюултай

08-02-2018 15:47

 Франц, Их Британийн эрдэмтдийн хамтарсан багийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар архи, согтууруулах ундаанаас гэнэт, огцом гарах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөгийг тогтоосон гэнэ. Уг судалгаа 1985 оноос эхэлсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэдэг, 35-55 настай 9087 хүн уг судалгаанд оролцжээ. Судалгаанд оролцогсдын биеийн байдал, эрүүл мэндийг хянаж, 1991 оноос хойш үзлэгт хамруулж, үзүүлэлтүүдийг харьцуулж байжээ. Түүнээс хойших 23 жилийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэхээ бүр больсон 500 хүний 397 нь деменц өвчин туссан байжээ.

 Түүнээс гадна долоо хоногийн согтууруулах ундааны хэрэглээ нь  14 нэгж буюу 140 грамм цэвэр спирттэй дүйх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд мөн альцгеймер, деменц зэрэг өвчин тусах магадлал өндөр аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100