“Тесла” компани алдагдалд оржээ
08-02-2018 15:36
Цахилгаан машин үйлдвэрлэгч, Америкийн “Тесла” компани 2018 оны эхний зургаан сарын байдлаар 717.5 сая ам.долларын алдагдалтай ажиллав. Цахилгаанаар ажилладаг “Модель-3” загварын машинаа зах зээлд гаргаснаар тэд ашиг олно гэж тооцоолж байсан ч уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг хэт өндөр байснаас алдагдалд орсон гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
Энэ он гарсаар тус компани 53 мянган ширхэг автомашин зах зээлд гаргасан бөгөөд 40.7 мянга нь борлогдсон нь муугүй үзүүлэлт аж. Гэвч байгальд орчин ээлтэй, технологийн дэвшилтэт автомашин үйлдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө шаардагдана гэж шинжээчид онцолж буй.