CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гадаад харилцааны сайд Ван Игийн ажил хэрэгч уузалтууд

08-02-2018 17:56

Сингапурт АСЕАН-ы орнуудын Гадаад харилцааны сайд нарын хуралд оролцож байгаа БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И тус хуралд оролцсон Лаос, Сингапур, Норвеги, Камбож улсын Гадаад харилцааны сайд нартай энэ сарын 1-нд ажил хэрэгч уулзалт хийсэн юм.

 Ван И Лаосын Гадаад харилцааны сайд Салеумсайтай уулзалт хийхдээ,Лаосын талтай дээд давхаргын харилцаагаа хэвээр хадгалж, Хятад Лаосын эдийн засгийн коридор, төмөр зам зэрэг "Нэг бүс нэг зам"-ын чухал төслийн бүтээн байгуулалтыг тогтвортой урагшлуулахад бид бэлэн байна гэжээ.
Салеумсай хэлэхдээ: Лаосын өмнөд мужийн усан хашлага нурсан осол болоход Хятадын засгийн газар хамгийн түрүүнд авран туслах багаа илгээж яаралтай тусламжийн эд бодис хангаснаар Лаосын ард түмэн хүндрэл бэрхшээлтэй үедээ Хятадын талын эрхэм нандин хайр халамжийг мэдрэв. Лаосын тал үүнд гүнээ талархаж байна, Лаос Хятад бол ойр дотно найз, мөн хамтын ирээдүйтэй хувь заяаны хамтын цогц гэснийг энэ нь дахинтаа нотлов гэв.

 Ван И Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзахдаа, өдгөө олон улсын байдалд тогтворгүй хүчин зүйл нэмэгдсээр байна. Бид хамтаар хүчин чармайлт гаргаж, Зүүн Ази бүс нутгийн энх тайван, амар амгалан, урагш хөгжих хандлагыг баталгаажуулах ёстой гэв.
Хятад улс АСЕАН-аар төв  болгосон Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явцыг идэвхтэй дэмжин урагшлуулж, Сингапуртай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Зүүн Азийн хамтын ажиллагаатай орнуудын Гадаад харилцааны сайд нарын хурлыг амжилттай зохион байгуулж, эв найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн дуу хоолойг дамжуулан, олон талт үзлийг баримтлах, ганц талт үзэл болон худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх тодорхой мэдээлэл өгч, идэвхтэй, зөвийг баримталсан, ирээдүйд чиглэсэн Хятад АСЕАН-ы харилцааг урагшлуулахад бэлэн байна гэв.

Сингапур, АСЕАН Хятадын харилцааг зохицуулах дарга орон байсан хугацаанд Хятадын үзүүлсэн дэмжлэгт Вивиан талархаж буйгаа илэрхийллээ. АСЕАН Хятадын харилцаанд олсон ахицыг идэвхтэй үнэлж, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл толгой өндийх үеэр бид тодорхой эсэргүүцэж буйгаа илэрхийлж, олон талт үзлийг баримтлан, чөлөөт худалдаа болон эдийн засгийн интеграцчиллийг ахиулж, дүрмээр үндэс болгосон олон улсын дэглэмийг баталгаажуулах ёстой гэлээ. 

 Ван И Норвегийн ГХ-ийн сайд Ине Эриксен Сорейдетай уулзах үеэрээ: Өмнө хэдэн жил Хятад Норвегийн харилцаа хүндрэл бэрхшээлд тулгарсан ч, талууд маш хянуур зөвшилцөл хэлэлцээгээр дамжин хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалж чадсан юм. Өдгөө хоёр орны харилцаа нааштай хөгжлийн хандлагатай болж байна. Хятад улс 1,3 тэрбум хүн амтай том гүрэн болохоор түргэн хөгжих нь хүн төрөлхтний нийгэмд асар их үүрэг гүйцэтгэж, Норвегийг оролцуулсан дэлхийн улс орнуудад хамтын ажиллагааны чухал боломж авчрах юм. Ирээдүйд хоёр талын гол чухал ашиг сонирхлоор харилцан хүндэтгэж, харилцан итгэлцлээ бэхжүүлэн, Хятад-Норвегийн харилцааны хэтийн төлөвийг тасралтгүй хамтаар нээх ёстой. Манай хоёр орон бүгд чөлөөт худалдааг эрхэмлэдэг болохоор энэ талаар хэлэлцээр байгуулахаа түргэтгэж, бодит үйл ажиллагаагаараа дэг журамд суурилсан дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалахыг хүсэж байна гэв.

Ине Эриксен Сорейде: Норвеги Хятадын харилцаа хэвийн болсны дараа олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа түргэн шуурхай сэргээж буйд Норвегийн тал баяртай байна. Норвеги улс Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэнэ. Түүнчлэн Хятад улстай өндөр дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, тэнгисийн эдийн засаг болон өвлийн спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг нааштай үр дүнд хүргэхийг хүсэж байна. Өдгөө дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоо томоохон сорилт, заналхийлэлд тулгарч, Хятад улстай зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлэн, маш хариуцлагатай хамтран ажиллахаар дамжин энэхүү тогтолцоог хамтаар хамгаалахад Норвегийн тал бэлэн гэжээ.

 Ван И Камбожийн Гадаад харилцаа, олон улсын  хамтын ажиллагааны сайд Прак Сокхонтай уулзахдаа: Камбож тун саяхан амжилттай сонгуулиа явуулсанд баяр хүргэв . Ерөнхий сайд Хун Сений удирдсан Ардын нам дахин ялалт байгуулж байгаа нь Камбожийн ард түмэн Ардын намын удирдсан  засгийн газарт итгэж, үнэлж байгааг харуулж байна. Хятадын тал Камбожийн  өөрийн бүрэн эрх, тусгаар тогтнол, тогтвортой байдлаа хамгаалахын төлөө гаргасан хүчин чармайлтыг эрс дэмжсээр ирсэн бөгөөд гадаадын ямарваа хүчин Камбожийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, Камбожийн тогтвортой байдлыг хамгаалах болон хөгжилд дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
 
Прак Сокхон: Хятад улс бол Камбожийн ард түмний хамгийн сайн, хамгийн их итгэлтэй найз. Камбожийн тал Хятадын талын Камбожид өгсөн эрс шуурхай дэмжлэг туслалцаад баярлаж байна. Ирээдүйн улс орны тогтвортой байдал болон хөгжлийг ахиулах явцад Хятадын дэмжлэг туслалцааг үргэлжлэн авахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100