CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

72 настай бүжигчин

08-01-2018 14:33

 БНХАУ-ын Ченгдү хотын оршин суугч, өдгөө 72 настай Дали Дали хэмээх бүжигчний бичлэг ур чадвар, уян хатан байдал нь интернэт орчинд шуугиан тарьж байна. Тэрбээр 65 настайгаасаа эхлэн баганатай бүжгээр хичээллэсэн аж. “Хичээллэж эхлээд л би бүжигт дурласан. Эрүүл мэнд, гоо сайхнаа удаан хадгалахыг хүссэн хүн бүрт бүжгээр хичээллэхийг зөвлөж байна” хэмээн ярьжээ. Дали Дали Хятадын томоохон тэмцээн, авьяастныг нээн илрүүлэх уралдаанд хэд хэдэн удаа амжилттай оролцож, шагнал хүртэж байсан юм.

 Хэдийгээр сүүлийн жилүүдэд тэрбээр мэргэжлийн бүжигчдийн хувьд хэцүү гэгддэг техник, хөдөлгөөнийг хийхэд хүндрэлтэй болсон ч дуртай зүйлдээ цаг заваа зарцуулсаар байх болно гэж  өгүүлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100