CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ангараг гариг дэлхийтэй хамгийн ойр ирэв

08-01-2018 14:52

Ангараг гараг дэлхийд хамгийн их ойртсон анхны тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Тус гараг дэлхийд ойртох үзэгдэл даваа гарагийн шөнө эхэлж, мягмар гарагийн өглөө болтол үргэлжилжээ.

 Энэ гарагийг дэлхийд ойртохыг шөнийн цагаар харахад тун гайхалтай бөгөөд саяын тохиолдол нь Ангараг дэлхийгээс 57.6 сая км-ийн зайд дөхөж ирсэн хэрэг юм. Хүн төрөлхтөн Ангараг гарагийн дэлхийд ийм ойрхон ирсэн тохиолдлыг дахин харахын тулд 269 жил хүлээх хэрэгтэй гэж “Space.com” цахим хуудасны мэдээнд дурджээ. Өнгөрөгч нэгдүгээр сард Ангараг гараг дэлхийгээс 300 сая км-ийн зайд байсан бөгөөд тухайн үед тус гарагийн харагдах байдал өчигдрийн байдлаас тав дахин жижиг байсан байна. Одон орон судлаачдын хэлж байгаагаар Ангараг гараг есдүгээр сар хүртэл бидэнд тод харагдсан хэвээр байх ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100