CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

“Хайрын хөргөгч”

08-01-2018 11:03

Сүүлийн үед Хятадад нэлээдгүй халж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор зарим хотын гудамжинд “хайрын хөргөгч” ажиллах болжээ. Энэ хөргөгч нь замын цагдаа, хотын тохижилт үйлчилгээнийхэн, мөн хүргэлтийн ажилчид зэрэг халуун наранд өдөржин ажилладаг хүмүүст хүйтэн ус, ундаа өгөх зорилготой. “Хайрын хөргөгч” ажиллаж эхэлсэнээс хойш сайхан сэтгэлтэй маш олон иргэд болон бизнес эрхлэгчид идэвхтэй оролцож, тэдгээр хүнд уух зүйл хандивлаж байгаа гэнэ. Дээр нэр дурдсан буюу хотын аюулгүй байдал, өнгө үзэмж, иргэдийнхээ төлөө халуун нарыг үл ажран ажилладаг хүмүүс тус хөргөгчнөөс уух зүйл сонгон, үнэгүй авах юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100