CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Үр хүүхэдтэй болох нь урт наслахад нөлөөлдөг

08-01-2018 14:42

 Эмэгтэй хүн үр хүүхэдтэй болж, жирэмслэхийн тоогоор хөгшрөх үйл явц удааширч, биологийн нас нь уртасдаг гэж АНУ-ын Баруун Өмнөдийн их сургуулийн мэргэжилтнүүд онцолж байна.

 Олон удаа жирэмсэлж, олон хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэдний эсийн хөгшрөх үйл явц удааширдагийг тогтоожээ. “Хөгшрөхөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч жирэмслэх, үр хүүхдээ төрүүлэх үйл явц нь  эмэгтэй хүний биологийн нас хамгийн багаар бодоход жил хагасаар уртасгадаг” гэж судалгааны багийн ахлагч Кален Райан онцлов. 2005 онд судалгааны эхний шатанд  20-22 настай, гурван зуун филиппин эмэгтэй оролцсон бөгөөд түүнээс хойш 13 жилийн хугацаанд тэдний бие организмд ямар өөрчлөлт гарсан, хөгшрөх үйл явц  хэрхсэн, үүнд ямар хүчин зүйлс нөлөөлснийг тэд судалжээ.

 “Олон хүүхэдтэй эхчүүд элдэв өвчинд нэрвэгдэх нь их, дархлаа сул байдаг гэсэн хэвшмэл ойлголт ч бий. Гэвч энэ нь эхчүүдийн амьдарч буй орчин, хооллолт, эмнэлгийн тусламж авах нөхцөл байдаг зэрэг ахуйн чанартай хүчин зүйлээс үүдэлтэй байж болох юм” гэж судлаачид мөн өгүүлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100