CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Хөххот Бээжинтэй “ойртов”

08-01-2018 14:59

Хөххот-Бээжин чиглэлийн хурдны галт тэрэгний зам тавигдаж дууслаа. Өчигдөр тус замын сүүлчийн 500 метрийг дэвсэж дуусгасан байна. 
Замын ажлыг Бээжин-Жанчхүү, Хөххот-Жанчхүү гэсэн хоёр хэсэгт хийж, сүүлд нь холбосон билээ. Хөххот-Жанчхүү хэсгийнзамын урт нь 286.8 км бөгөөд Хөххот, Улаанцав хот, Жанчхүүг холбожээ. Урьдчилсан төлөвлөлтөөр энэ шугамаар нэг цагт  250 км хурдаар аялах юм байна. Одоогийн байдлаар Хөххотоос Бээжин хүртэл нийт 9 цаг аялдаг аж. Харин шинэ зам ашиглалтад орсноор аяллын хугацаа гурван болж товчлогдох юм. ӨМӨЗО-ны байгаль цаг агаарын эрс тэс онцлогийг харгалзан тэргүүн зэргийн чанартай төхөөрөмж, материал ашиглан уг замыг барьж байгуулжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100