CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

“Чин хүсэл” киноны зураг авалтын нээлт болов

07-31-2018 17:02

“Чин хүсэл” киноны зураг авалтын нээлтийн ажиллагаа энэ сарын 27-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанхад хотын Ар хорчин хошууны Сайхантал сумын Тохой” гацаанд болов.

Ван Тиэ Мэй хэмээх тариачин бүсгүй олон нийтийн сошиал сүлжээнд тавигдсан “Хүсэл”, “Итгэл, “Нинжин сэтгэл, “Шар нар бор өдөр” хэмээх радио нэвтрүүлгээс сэдэвлэн уг киноны зохиолыг бичжээ. Ингэхдээ өөрийн туулж өнгөрүүлсэн хатуу бэрх бага залуу насны явдлаар зохиолыг баяжуулсан байна. Түүнийг дэмжигчид энэхүү зохиолыг нь сайшаан магтаж, улмаар хөрөнгө санхүүгээр тэтгэн, мэргэжлийн хүмүүст хандаж кино хийхээр болжээ. Нээлтийн ёслол дээр киноны найруулагч, зураглаач жүжигчдээс гадна орон нутгийн засаг захиргааны удирдлагууд хүрэлцэн ирсэн байв. Киноны ерөнхий найруулагчаар Өвөр Монголын “Одон” телевизийн найруулагч Аньс ажиллах юм байна. 

  

  

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100