CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин эх орондоо ирэв

07-30-2018 12:07

Энэ сарын 19-28-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Арабын Нэгдсэн Эмират, Сенегал, Руанда, Өмнөд Африк зэрэг улсад төрийн айлчлал хийж, БРИКС-ын удирдагчдын 10 дахь удаагийн уулзалтад оролцон онцолж хэлсэн үгс нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Мөн удаагийн айлчлалын сүүлчийн өртөө нь Мавритани улс байсан бөгөөд энэ сарын 29-нд эх орондоо ганзага дүүрэн буцаж ирлээ.
Мөн дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань, ХКН-ын улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны нарийн бичгийн дарга Дин Сю Шян,  ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны гадаад ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечы нар ч Ши Жиньпин даргатай хамт гадаад айлчлалын ажил үүргээ амжилттай дуусган эх орондоо ирцгээсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100