CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын өвлийн спортын наадам ӨМӨЗО-нд болно

07-30-2018 14:29

 2022 оны Бээжингийн олимпийг угтсан Хятадын өвлийн спортын их наадмыг ӨМӨЗО-нд зохион байгуулахаар болжээ.

 Энэ сарын 26-нд Үндэсний биеийн тамир спортын ерөнхий газар, ӨМӨЗО-ны засгийн газраас хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр дээрх мэдээллийг хийсэн юм. Бээжинд болсон тус арга хэмжээний үеэр холбогдох мэргэжилтнүүд өвлийн спортын наадмын сүлд, амьтны бэлгэдэл болон бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Хятадын өвлийн спортын 14-р наадмыг 2020 оны 2-р сард хийх бөгөөд энэ нь олимпийн өмнөх хамгийн өргөн цар хүрээтэй, өндөр түвшний арга хэмжээ болох юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100