Усны планёрыг анх удаа Арктикийн судалгаанд ашиглав
07-30-2018 11:56
БНХАУ-ын бие даан бүтээсэн “Далайн жигүүр” нэртэй усны планёрыг Арктикийг судлах экспедиц Берингийн тэнгист энэ сарын 28-ны өдрөөс судалгаандаа ашиглаж эхэлсэн байна. Энэ нь БНХАУ Арктикийг судлах ажилд анх удаа энэ төрлийн төхөөрөмжийг ажиллуулж байгаа хэрэг юм. Тус төхөөрөмж нь далайн 300-7000 метрийн гүнд чөлөөтөй ажилладгийн зэрэгцээ усны температур, давсны агууламж, далайн усны хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг хэмжих ажээ. БНХАУ-ын Шинжлэх ухааны академи болон Хятадын инженерийн академи энэхүү төхөөрөмжийг 2017 оны судалгаа шинжилгээний арван шилдэг бүтээлийн нэгээр шалгаруулсан байна.