CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпиний Йоханнесбург дэх дээд хэмжээний уулзалтууд

07-27-2018 18:03

 Өмнөд Африкийн Йоханнесбургт болж буй БРИКС-ын орнуудын удирдагчдын 10 дахь уулзалтад оролцож байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр буюу энэ сарын 26-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Бразилийн ерөнхийлөгч Темер, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Туркийн ерөнхийлөгч Эрдагон, Угандагийн ерөнхийлөгч Мусевини, Аргентины ерөнхийлөгч Маркли нартай уулзаж холбогдох асуудлуудаар хэлэлцээр хийсэн байна .

Дарга Ши Жиньпин ерөнхийлөгч Путин нар өнөөгийн олон улсын байдал болон хамтаар сонирхож буй том чухал төслийн асуудлаар санал бодлоо солилцжээ. Мөн оройн хоолонд хамт орсон байна.

Мөн Ши Жиньпин дарга Бразилийн ерөнхийлөгч Темертэй уулзахдаа хэлсэн үгэндээ: Хятад Бразилийн харилцаа харилцан хүндэлж, эрх тэгш, хамтаар ялалтад хүрэх сууран дээр тулгуурлагддаг. Өнөөдөр Хятад Бразилийн харилцаа улам боловсронгуй идэвхитэй болж байна. Бөмбөрцөгийн зүүн баруун хагас дээр байрладаг ид хөгжиж байгаа Хятад Бразил хоёр орон ойлголцол хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж бүс нутаг болон дэлхийн тогтвортой хөгжилд хүчин зүтгэл үзүүлэх нь чухал гэжээ.

Бразилийн ерөнхийлөгч Темер: Бразил Хятадын иж бүр стратегийн түншлэлийн харилцаа бат бөх бөгөөд харилцан хүртээмжтэй юм. Бразил Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааг дэмжинэ. Хятад улстай аралжаа худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарын олон талт хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх сонирхолтой байна гэжээ.

БНХАУ-ын дарга Энэтхэгийн ерөнхий сайд Модитой уулзахдаа: Би гурван сарын хугацаанд тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Бид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа дээд түвшинд хөгжүүлж, удирдахад олон талын идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна. Хоёр орны 2 тэрбум 600 сая ард түмнийг нягтруулж буй нь Хятад Энэтхэгийн харилцааг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Хятад улс Энэтхэгийн талтай Уханий уулзалтаар бий болгосон хоёр орны харилцааны шинэ нөхцөл байдлыг тасралтгүй урагшлуулна. Хятад, Энэтхэгийн хоорондын хөгжлийн түншлэлийг улам илүү бататгаж, эрчимжүүлэхийг хүсэж байна гэв.

Моди: Энэтхэгийн тал Хятадын талтай яриа хэлэлцээ, ойлголцлоо нэмэгдүүлэн, олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, үл ойлголцол, маргаанаа зүй зохистой шийдвэрлэн, олон талт хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, худалдааг дэмжих үзэл, олон улсын зах зээлийн тогтвортой бус байдал зэрэг хөгжиж буй орнууд болон шинээр буй болж буй зах зээлийн орнуудын хувьд сорилт болсон асуудлыг хамт даван туулж, түншийн харилцаагаа цаашид улам хөгжүүлэхийг хүсэж байна гэв.

Ши Жиньпин Аргентины ерөнхийлөгч Марклитай уулзахдаа: Шинээр хөгжиж байгаа улс орон, шинээр хөгжиж байгаа зах зээлд ч шинэ сорилт тулгарч байна. Хятад, Аргентин бол сайн анд, сайн түнш. Аргентины дэлхийн эдийн засгийн хөгжилд гаргаж амжилт ололтыг Хятад улс дэмжинэ. Хойшдоо ч энэ талаар хамтран ажиллахад бэлэн байна. Хятад улс Аргентины хөгжлийн ирээдүй болон Хятад Аргентины харилцааны ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ.

Маркли: Аргентины эдийн засгийн хүндрэлтэй байдал болон банк санхүүгийн хэцүү үед Хятад улсын үзүүлсэн дэмжлэт талархаж байна. Аргентин Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн төлөө ажиллах болно. Хоёр орны төрийн тэргүүн нарын дээд түвшний харилцааг хөгжүүлнэ. Эрчим хүч, агаарын тээвэр, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг улам нятруулах сонирхолтой байна гэв.

Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгч Эрдогантай уулзахдаа: Сүүлийн жилүүдэд Хятад Туркийн стратегийн түншлэл эрчимтэй хөгжиж, олон салбартын хамтын ажиллагаа амжилтад хүрч байна. Хятадын тал Туркийн дэмжлэгээр Хятад Туркийн хамтын ажиллагаанд шинэ ололт амжилт авчрахад бэлэн байна. Хятадын тал Туркийн талтай “БРИКС+” загвараар харилцаа хамтын  жиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Ердоган: Турк Хятадын харилцааны хөгжилд Турк сэтгэл хангалуун байна. Турк Хятадтай дээд хэмжээний харилцаагаа эрчимжүүлж, эдийн засаг худалдаа,  хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт, терроризмтой тэмцэх, аюулгүйн байдал  зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Энэ нь бүс нутгийн хөгжил, тогтвортой байдалд ашигтай юм. Турк “Нэг бүс нэг зам”-д хамтарч, худалдааг дэмжих нэг талт үзлийг эсэргүүцэж, чөлөөт худалдааны төлөө хамтран ажиллах болно. Хятад улстай олон улсын тавцанд харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ

Мөн Ши Жиньпин дага Угандагийн ерөнхийлөгчтэй Мусевинитэй уулзсан юм. Уулзалтын үеэр Мусевини Хятад-Уганда болон Хятад-Африкийн харилцааг хөгжүүлэхийн тулд урт хугацааны турш хичээн зүтгэсээр ирснийг Ши Жиньпин сайшааж, Хятад улс Угандатай хамтран том төслүүдийг тогтвортой хэрэгжүүлж, олон салбарын харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд улам илүү үр өгөөж хүртээхэд бэлэн байна. Хятад улс Африктай хамтран Бээжингийн дээд  уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө хичээн ажиллана гэжээ.

Мусевени: Хятад улстай аж үйлдвэрийн парк, дэд бүтцийн бүтээн  байгуулалт, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт ажил хэрэгч хамтран ажиллахыг Уганда хүсэж байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүд Угандад хөрөнгө оруулалт хийхийг сайшаана. Хятад улс Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалтыг сайтар зохион байгуулахыг Уганда дэмжинэ гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100