CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Навчин нөмрөгтэй байшингууд

07-27-2018 12:12

Сүүлийн өдрүүдэд Хэнань мужийн Лүө Ян хотод нохой гаслам халуун болж байна. Энэ нутагт нар илчээ харамгүй өгдөг нь өвс ургамалд таатай ч хүмүүсийн арьсанд нэлээн халтай билээ. Халуун нар шарсан өдөр сүүдэр газар бараадах нь хэн хүний хүслэн юм. Тиймээс энэ хотын үйлчилгээний газрын байшин барилгын ихэнх нь мөлхөө ургамлаар өвч бүрэн хучигдсан байдаг. Аагам халуун зуны цагт ногоон нөмрөгтэй сэрүүн байшиндаа цай ууж суух нь энэ нутгийн хүмүүсийн амьдралын хэв маяг нь болжээ. Хэнаний Лүө Ян хотын ногоон нөмрөгт байшингуудын сонин сайхан фото зургуудаар та бүхний нүдийг мялаая .

 

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100