CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бээжин хотод ажил олгох сарын аян

07-26-2018 10:30

Шинэ төгсөгчдийг ажилтай болоход туслах зорилгоор Бээжин хотод “2018 зуны Бээжингийн бүс нутгийн төгсөгчдөд ажил олгох үйлчилгээ” сарын аяныг эхлүүлжээ. Аяны үеэр мэргэжил тус бүрээр ажил олгох 93 төрлийн үйлчилгээ зохион байгуулах юм. Тухайлбал, төгсөгчдөд зориулсан сонгон шалгаруулалтын уулзалт 73, онлайн сонгон шалгаруулалт тав, ажилд  авах сонгон шалгаруулалт хийх магадлалтай компани 1800, нийт 18,000 ажлын байрыг бий болгох юм ажээ.

Ар гэрийн гачигдалтай айлын коллеж, их сургуулийн төгсөгчдөд туслах зорилгоор Бээжин хотын хүний нөөц нийгмийн хамгааллын салбараас ажил хайх нөхөн олговрын бодлого боловсруулахын зэрэгцээ сайжруулжээ. Бээжингийн бүс нутгийн коллеж, их сургуулиудын ар гэрийн санхүүгийн гачигдалтай айлын төгсөх ангийн оюутнуудад нэг удаагийн ажил хайх нөхөн олговор болгож хүн тус бүрт 1000 юань өгдөг. Мөн цаашид дэмжлэг авах бүлгийн цар хүрээг аажмаар нэмэгдүүлэх юм байна. Анх зөвхөн хот хөдөөгийн бага орлоготой айлаас энэ бүлэгт хамруулж байсан бол ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, төгсөх жилдээ улсын тусламжийн зээл авсан болон эмзэг бүлгийн төгсөгч гэсэн зургаан бүлэг болгон нэмжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100