CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Панда зулзагалав

07-26-2018 16:27

 Хятадын Гуанжөү мужийн Чанлүн амьтны хүрээлэнд Лүнлүн нэртэй хулсны баавгай эр бамбарууш төрүүллээ.
Энэ жил таван настай Лүнлүн нэрт панда нь 2013 оны 7-р сарын 31-нд тус амьтны хүрээлэнд мэндэлсэн юм. Хулсны баавгайн бамбарууш төрөхдөө  90-130 гр буюу эхийнхээ биеийн жингийн 1/900-тэй тэнцэхээр маш жижиг байдаг аж. 8-9 сартай болтлоо хөхөөрөө хооллох бамбаруушнууд 18-24 сар хүртэл эхтэйгээ цуг амьдардаг. Панда 5-7 жилийн дараа нас бие гүйцдэг юм байна. Ийнхүү Гуанжөү мужийн уугуул панданы тоо нэмэгдсэнд амьтны хүрээлэнгийн ажилтнууд баяртай байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100