CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

07-25-2018 16:04

 БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Ошима-г энэ сарын 24-ий үдээс хойш Жүн Наньхайд хүлээн авч уулзсан байна.

 Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Японы харилцааны эрүүл, тогтвортой байдлыг хадгалах нь хоёр орон, хоёр ард түмэнд ашигтайн дээр, бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нэн өгөөжтэй юм. Энэ онд Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 40 жилийн ой тохиож байна. Хоёр тал Хятад, Японы хоорондох улс төрийн үндсэн дөрвөн гэрээ хэлцлийг баримтлахдаа түүхийн сургамжийг хүндэтгэн, ирээдүйдээ хандаж, ойлголтод хүрсэн нийтлэг зарчмуудыг хэрэгжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийг хэвийн түвшинд хадгалахыг хүсэж байна гэжээ.

 Мөн тэрээр онцлохдоо, Хятад улс Японтой шинэ санаачлага, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэн, хамтдаа шинэчлэлт, хөгжлийг ахиулахад бэлэн байна. Гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааг идэвхижүүлж, харилцан ашигтай хамтын ашиг сонирхлыг бий болгоно. Хоёр тал парламентын солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн сайн ашиглаж, хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ойлголцлыг нэмэгдүүлэн, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг хөгжүүлэх олон нийтийн саналыг нэгтгэхийг хүсэж байна гэжээ.

 Тадамори Ошима хэлэхдээ, Японы тал Япон, Хятадын улс төрийн дөрвөн үндсэн гэрээ хэлцлийн дагуу Хятадын талтай бүх салбарын солилцоог эрчимжүүлж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100