Хэт халуун орчин танин мэдэхүйн чадварт нөлөөлдөг
07-25-2018 12:02
Америкт судалгаагаар аагим зун, өрөөний өндөр температур хүний танин мэдэхүйн чадварт нөлөөлдгийг илрүүлжээ.
Харвард их сургуулийн Чөн Чөнг Ши нийтийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны ажилтнууд 2016 оны зун Бостон хотод 20 насны эрүүл залуу 44 хүний дунд 12 өдрийн турш судалгаа явуулжээ. Тэд оюутны дотуур байранд төхөөрөмж тавьж, өрөөний температур, чийгшлийн үзүүлэлтийг шалгаж, мөн төхөөрөмж зүүлгэн тэдний биеийн үйл ажиллагаа болон унтах хэв маягийг хянажээ.
Судалгааны үеийн эхний тав хоногийн температур нь зуны улирлын хэвийн температур, дараагийн тав хоногт дулаан нэмэгдэж, хамгийн сүүлийн хоёр хоног нь харьцангуй сэрүүхэн болжээ. Оюутан өглөө бүр унтаж сэрэнгүүтээ ухаалаг утсандаа хоёр төрлийн танин мэдэхүйн шалгалт хийдэг байж.
Судалгааны үр дүнд таван өдрийн халуун температурын үед дотуур байрандаа сэрүүцүүлэгчтэй байсан 24 сурагчтай харьцуулахад байрандаа сэрүүцүүлэгчгүй 20 оюутан танин мэдэхүйн цуврал шалгалтанд нийтлэг муу байв. Судлаачид үүнийг зуны улирлын хэт халуун үеийн өрөөний температур хүний танин мэдэхүйн чадварт мэдэгдэхүйц нөлөөлдгийг илтгэж байна хэмээн тайбарлажээ.