CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Нэг бүс-нэг зам”-ын залуус бүжгээр өрсөлдөв

07-25-2018 14:01

Өчигдөр буюу энэ сарын 24-ний орой Макаогийн Я Вэнь амралтын газарт “Я Вэний бүжгийн шөнө" олон улсын залуусын бүжгийн баяр боллоо.

Макаогийн Залуучуудын боловсрол соёлын газраас зохион байгуулсан тус арга хэмжээнд  бүс нутгийн 11 хамтлаг ирж тоглолтоо олон нийтэд сонирхуулжээ.  Үдшийн 20 цагт Макаогийн өмнөд булангийн Я Вэнь нуурын хөвөөн дэх задгай тайзан дээр болсон энэ сонирхолтйо баяр цэнгүүнд Кабо Верде, Болгар, Бельги, Португал, Шинэ Зеланд, Израиль, Орос улс, Хонконг, Макао, Юннань зэрэг газраас ирсэн бүжигчид өөрсийн үндэстний хувцас чимэглэлээр гоёж онцлог бүжгүүдээ толилуулсан байна. Хоёр жил тутамд болдог олон улсын залуусын бүжгийн баярын энэ жилийнх "Нэг бүс нэг зам·бүх хот бүжгээр амьсгална" хэмээх уриан дор болсон юм. Арга хэмжээ зургаа хоног үргэлжилнэ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100