CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Монгол хувцасны загварын тэмцээн эхлэв

07-25-2018 17:26

Өнөөдөр ӨМӨЗО-ны Түнляо хотын үндэстэний зан үйлийн “Хасар” хүрээлэнд монгол хувцас загварын анхдугаар тэмцээн эхлэв.

Тунляо хотын Монгол хувцасны загварын нийгэмлэгээс санаачилсан тус арга хэмжээг Тунляо хотын Намын хорооны ухуулах хэлтэс, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Радио телевизийн хороо, Соёлын товчоо хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Монгол бүсгүйчүүдийн ураа гарган шагласан өвөрмөц хувцас хэрэглэл нь нүүдэлчдийн соёлын онцлог шинжээрээ илт ялгардаг билээ. Тэр дундаа Хорчин монголчуудын хувцасны загвар гоёл нь өөрийн гэсэн содон уламжлалтай. Энэхүү өв уламлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор тус тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн тэмцээнд Түнляо хотын хувцас загвар, оёдлын байгууллагуудын төлөөлөл болох 35 баг уламжлалт монгол хувцас, орчин үеийн монгол хувцас, үндэсний бэлгэдлийг хадгалсан ажлын дүрэмт хувцас гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм. Тэмцээн маргааш өндөрлөж шилдгүүдээ тодруулна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100