CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Их 20-ын эдийн засагчдын уулзалт өндөрлөлөө

07-24-2018 14:15

 Аргентины Буэнос Айрес хот дахь ”Их- 20”-ын Сангийн сайд, Төв банкны захирлуудын уулзалт тухайн орон нутгийн цагаар 22-ны өдөр өндөрлөсөн байна.

 Хоёр өдөр үргэлжилсэн уг уулзалтын үеэр төлөөлөгчид дэлхийн эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийн ирээдүйд хөрөнгө оруулах зэрэг асуудлаар зөвшилцөлд хүрч чадсан ч эдийн засаг, худалдааны зөрчил зэрэг асуудлуудын талаар өөрийн өөрийн бодолтой байна. “Их-20”-ын Сангийн сайдууд, Төв банкны захирлуудын уулзалтын үеэр, талууд “Их-20”-ын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлэхээр тохиролцож, дэлхийн эдийн засгийн хүчтэй, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг дэмжих шийдэлд хүрчээ. Мөн АНУ-ын саяхан гаргасан гаалийн татварын ялгамжийн талаарх асуудал талуудын анхаарлын төвд байв. Хятадын тал онцлохдоо, БРИКС-ийн орнууд ”Их-20”-ын хүрээнд бодлогын холбоог эрчимжүүлж, эдийн засгийн даяаршил, олон талт хамтын ажиллагааг дэмжин, нэг талыг хамарсан үзэл баримтлал, янз бүрийн ялгаатай харьцааны хэлбэрийг чанд эсэргүүцэж, хөгжингүй орнуудын мөнгөний бодлогын зохицуулалт шинээр бий болж буй зах зээлийн орнуудын хөрвөх чадварын дарамтыг нарийн анхаарч, хөгжингүй орнууд эдийн засгийн хариуцлагатай бодлогыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100