CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дэлхийн хамгийн хурдан эргэлдэгч төхөөрөмж

07-24-2018 11:36

 Хятад Америкийн эрдэмтэд дэлхийн хамгийн хурдан эргэлдэгч төхөөрөмж хамтран бүтээжээ. Энэ нь минутанд 60 тэрбум удаа эргэлддэг байна. Судалгааны үр дүнг Америкийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний улирлын сэтгүүл болох “Физик тайлбар мэдээ” дээр нийтэлжээ.  

 Америкийн PURDUE их сургуулийн судалгааны баг болон Хятадын Бээжин их сургууль, Чинхуа их сургууль мөн Квантын шинжлэх ухааны инновацийн төв хамтран цахиурын материал ашиглан туухай шиг эргэлдэгч төхөөрөмж гаргаж авчээ. Үүний урт нь 320 нанометр, өргөн нь 170 нанометр юм байна.

 Судлаачид лазер ашиглан туухайг өндөр вакумд хөөргөнө. Цагирган лазер асахад туухай эргэж, эргэлдэгч төхөөрөмж болно. Шугаман гэрэл асахад туухай савлан багавтар даралт болон мушгилтыг хэмжихэд хэрэглэх юм. Судлаачдын ярьсанаар эргэлдэгч төхөөрөмжийн эргэлтийн хурдыг ажиглах нь вакум шүргэгч болон хүндийн хүчийг судлаж боломжтой. Ижил төрлийн төхөөрөмжийг өмнө нь таталцлын тогтмол хэмжигдэхүүн болон дэлхийн нягтралыг хэмждэг байж, шинэ төхөөрөмжөөр квантын механик болон вакум онцлог чанарыг судлахад ашиглах төлөвлөгөөтэй ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100