CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Өвөр Монголын ядуурлыг Бээжингээс арилгана

07-24-2018 12:29

Бээжингээс ӨМӨЗО-ныг дэмжин туслах хөрөнгө мөнгийг 930 сая юань болгон нэмэгдүүллээ. Уг нь энэ жил тус төсвийг 310 сая юаниар батлан тогтоод байсан юм.

Түүгээр ч барахгүй 2018-2020 он хүртэл дахин 2,9 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж тус бүс нутгийг ядуурлаас бүрэн гаргана хэмээн мэдэгджээ. Энэ бол төр засгийн төсвөөс биш, зөвхөн Бээжин хотын захиргаанаас гаргаж байгаа хөрөнгө бөгөөд 1996 онд Бээжин Өвөр Монголын хооронд ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны эх суурийг тавьсан юм. Өнгөрөгч 5-р сард Бээжингийн 42 компани, Өвөр Монголын 31 хошуу сяны төслийг санал болгосноос эхний ээлжинд хамтын ажиллагааны 17 ашигтай төслийг баталсан байна. Түүнчлэн Бээжин хотын 16 дүүрэг Өвөр Монголын 31 хошуу сяньтай  ядуурлыг бууруулах хөдөлмөрийн хамтын ажиллагааны тусгай гэрээ байгуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100