Өсвөрийн хөл бөмбөгчдийн олон улсын тэмцээн
07-23-2018 18:11
Энэ оны дөрөв дэх удаагийн “Ирээдүй цом” өсвөрийн олон улсын хөл бөмбөгийн тэмцээний нээлт ӨМӨЗО-ы төв Хөххотын ”20 гэр” цогцолборт өнгөрөгч ням гаригт боллоо.
Тэмцээн 10 хоног үргэлжлэх бөгөөд Өвөр Монголын ”Шэн Лэ” соёл урлагийн хөрөнгө оруулалтын компани, ”20 гэр” цогцолборын захиргаатай хамтран зохион байгуулж буй спортын онцлог арга хэмжээ юм. “Ирээдүйн цом” тэмцээний энэ удаагийнхад дөрвөн улсын 20 гаруй хотын 50 орчим баг уригдан ирж оролцож байгаа аж. Тэмцээний өмнө дасгалжуулагчид болон баг тамирчид санал бодлоо харилцан чөлөөтэй солилцохын зэрэгцээ бэлтгэлээ бүрэн хангаж амжсан байна. Энэ үеэр 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өсвөрийн хөл бөмбөгчид, ар гэрийнхэн Өвөр Монгол дахь аяллаа эхлүүлж, Хөххотын түүх соёлтой танилцах ажээ.