CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Диди дуудлагын такси Японы зах зээлд оржээ

07-23-2018 13:02

  Хятадын нэг цэгийн мобайл дуудлагын Диди такси компани нь Японы Softbank компанитайхамтарсан хөрөнгө оруулалттай компани байгуулах болсон талаар энэ сарын 19-ний өдөр Токио хотно мэдэгдсэн байна. Ингэснээр Японы оршин суугчид болон гадаадын жуулчдыг дуудлагын такси үйлчилгээ, ухаалаг зам тээврийн шийдлээр хангах болно. Энэ нь Диди компаниас олон улсын аяллын холбоотнууддаа хийж буй чухал алхам юм.

 Диди такси компани энэ намар Осака хотод Диди үйлчилгээг туршин эхлүүлэх бөгөөд удахгүй Киото, Фукуока, Токио зэрэг томоохон хотуудын зорчигч, жолооч, таксины компаниудад үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Мөн үүний зэрэгцээ Дидигийн Да Жүнхуа хувилбарын АПП нь Японы хөтөчийн функцын тогтсон чадавхийг тун удахгүй нээн хөгжүүлэх бөгөөд Хятад, Япон текстийн мэдээллийн орчуулгын функц, тухайн орон нутагт Хятад хэлний харилцагчийн үйлчилгээг нэвтрүүлэх юм. Softbank-ны ерөнхийлөгч Мияучи Кен хэлэхдээ, “Хятадын аж ахуйн нэгжийн ухаалаг зам харилцааны техникийг сонгож байгаа нь Дидигийн шинэчлэлийн чадварыг үнэлдэгт оршиж байна. Хамтарсан компани маань Японы хэрэглэгч болон таксины компаниудын шинэ үнэ цэнийг мэдрүүлэх болно гэдэгт миний бие итгэлтэй байна” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100