CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Монголын боомтын тээврийн гэрээнд гарын үсэг зурлаа

07-19-2018 11:07

 Хятад Монголын Ганц мод, Гашуунсухайтын боомтоор ачаа тээвэрлэх тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёсолол энэ сарын 17-нд ӨМӨЗО-ны Баяннуур хотод болллоо.

 Гэрээнд гарын үсэг зурсан ӨМӨЗО-ны Баяннуур хотын авто тээврийн төв компани, Монгол улсын GBM компани Хятад-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компани дундаасаа байгуулж, Хятадын Ганцмод боомтоос Монголын Гашуунсухайт боомт хүрэх олон улсын авто  шугамын ачааллыг хөнгөвчлөхөөр болжээ. Шинээр байгуулагдах хувь нийлүүлсэн компани нь хил дамнасан зорчигч тээвэр,  олон улсын ачаа тээвэрлэлт, аялал жуулчлал, импорт, экспортын  худалдаа, хоёр орны хил дэх нүүрс, ашигт малтмалын бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, Хятад, Монголын зөвшөөрөлтэй бусад бараан бүтээгдэхүүний импорт, экспортын худалдаа зэрэг бүхий л салбарт үйлчилгээ үзүүлэх юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100