CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ-ын даргын АНЭУ-д хийх айлчлалыг угтсан нийтлэл

07-19-2018 10:45

 Өчигдөр АНЭУ-ын “Холбооны сонин”, “Этникил” зэрэг томоохон хэвлэлүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпний “Хамтран урагшилж, хамтдаа ирээдүйгээ цогцлооё” гэдэг нэртэй тусгай өгүүлэл нийтлэгджээ. Энэ нь тус улсад хийх Ши Жиньпин даргын төрийн айлчлалыг угтан зохион байгуулсан ажил юм.

 БНХАУ-ын даргын айлчлал өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ нь түүний БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа хийж буй анхны гадаад айлчлал болж байгаа билээ. Хятад Арабын ард түмэн өнө эртний найрамдалт харилцааны түүхтэй. 2015 оны 12-р сард, Абу Дабигийн вангийн ширээ залгамжлагч Мухмед Хятад улсад айлчлан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрч, Хятад Арабын найрамдлыг шинэ шатанд гаргасан юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ удаагийнхаа айлчлалаар тус орны удирдагчидтай хамтын ажиллагааны хэтийн төлвийг тогтоохоос гадна энэхүү хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмэнд өгөөжтэй байлгахын төлөө чармайна гэдгээ өгүүлэлдээ цохон тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100