CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ӨМӨЗО-ы гадаад худалдаа 50 тэрбум юаньд хүрэв

07-19-2018 11:15

 Зөвхөн оны эхний хагас жилийн байдлаар ӨМӨЗО-ны гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 49.97 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус ӨЗО-ны Засгийн ордны хэвлэлийн албанаас ийнхүү мэдээллээ.

 Оны эхний хагас жилийн байдлаар ӨМӨЗО-ны гадаад худалдааны өсөлтөд доорх 5 онцлог ажиглагдаж байгаа ажээ.
Нэг. Энгийн худалдааны эзлэх хувь нэмэгдэж, хилийн жижиглэн худалдаа болон гаалийн хяналт шалгалтын газрын экспорт, импортын хувь хэмжээ дээшилжээ.

 Хоёр. Хувийн аж ахуйн нэгж экспорт, импортын гол хүчин зүйл болж, төрийн өмчит аж ахуйн нэгж ихээр нэмэгдэн, гадаадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт бага хэмжээгээр буурсан.

 Гурав. “Бүс ба зам” дагуух улс орнууд гол байр суурийг эзэлж байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ худалдааны гол түнш болжээ.
Дөрөв. Экспортын бүтээгдэхүүн өсөн нэмэгдэж, электрон бараа болон машин механикм, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон гангийн экспорт эрс өссөн байна.

 Тав. Импорт нөөц баялгийн чанартай бүтээгдэхүүнээр голлож, нүүрсний импорт ойролцоогоор дөрөвний нэг хувийг эзэлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100