CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Гүйлтийн гутал авах мөнгөгүй хүү дэлхийн аварга боллоо

07-18-2018 14:32

 Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг 20 хүртэлх насны Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд индонез хүү түрүүлж, эх орон ард түмнээ баясгажээ.
 Тэрбээр Финландын Тампере хотод болсон Хөнгөн атлетикийн залуучуудын ДАШТ-ий гүйлтийн 100 метрийн төрөлд 10.18 секундийн амжилт гаргаж түрүүлсэн байна.  Өдгөө 18 настай Лалу Мухаммад Зохри энэ амжилтаараа хувийн болон үндэсний дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна. Түүний араас АНУ-ын тамирчин Энтони Шварц, Эрик Харрисон нар 10.22 секундийн амжилттайгаар удаалжээ. Индонезийн зүүн нутгийн Ломбок аралд мод болон нэхмэл хулсаар хийсэн жижиг байшинд амьдардаг тэрбээр гүйлтийн зориулалттай гутал худалдан авах боломж бололцоо хомс нэгэн юм. Мөн тэрбээр сургагч багш авахаар эгчээсээ 400 мянган рупи гуйж байсан удаатай ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100