CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

80 настай зохиолч бүтээлээ туурвисаар сууна

07-18-2018 11:31

Өвөр Монголын утга зохиол, сэтгүүлзүйн нэртэй эрдэмтэд ахмад зохиолч Т.Ёндонгийн зохиол бүтээлийн эмхэтгэлийг магтан сайшааж судалгаа шүүмжлэлээ харамгүй хайрлацгааж байна.
 Өдгөө 80 насыг зооглоод буй Т.Ёндон гуай Өвөр Монголын “Өдрийн сонин”-д 35 жил, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Суртал ухуулгын хэлтэст нийтлэлч тоймчоор 14 жил ажилласан хүн юм. Улаанхүүгийн нэрэмжит Монгол хэл бичгийн шагналтан тэрбээр өдгөө “Хятад Монгол их толь”-ын Ерөнхий редакторын орлогчоор ажиллаж байна. “Ёндонгийн зохиолын түүвэр” хэмээх эл ном нь ӨМӨЗО-ны сэтгүүлзүйн ахмад үеийнхний хагас зууны турш бичиж туурвисан содон бүтээлийн нэг бөгөөд “Сэтгүүлзүй судлалын эрдэнэ шүүмэг”, “Сэтгүүлзүйн тойм”, “Монгол судлалын эрдэнэ шүүмэг”, “Зуун жилийн монгол судлал”, “Шинжлэх ухаан технологийг түгээн дэлгэрүүлэхүй”, “Утга зохиол, орчуулга болон миний тухай бусад, бусдын тухай би” хэмээх зургаан боть, нийт 3,53 сая үсэгтэй 2000 гаруй нийтлэл, 400 ширхэг зурагтай томоохон цуврал бүтээл болсон юм. Зохиолч, нийтлэлчТ.Ёндон нь Онинууд хошууны уугуул билээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100