CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад Японы найрамдлын бяцхан элч нарыг хүндэтгэн угтав

07-18-2018 13:59

 Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр төрийн ёслол хүндэтгэлийн ордондоо Хятад Японы найрамдал нөхөрлөлийн элч болсон 200 хүүхдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр орны хооронд найрамдалт харилцаа тогтоосны 40, найрамдлын элч болсон хүүхэд багачуудын нөхөрлөлийн 10 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Шинзо Абе хэлэхдээ, хоёр орны найрамдал нөхөрлөлд засгийн газар хоорондын хамтын ажиллагаанаас гадна бидний ирээдүй болсон хүүхэд залуусын харилцан ойлголцол хамгаас чухал юм хэмээн онцоллоо. БНХАУ-аас Япон улсад суугаа Элчин сайдын яам мөн өдрийн орой Хятад Японы бяцхан элч нарын солилцооны хөтөлбөрийн 10 жилийн ойн ёслолын арга хэмжээ зохион байгуулав. 10 жилийн турш Хятад Японы  дунд сургуулийн ахлах ангийн 1200 гаруй сурагч харилцан айлчлах солилцооны  хөтөлбөрт оролцон найз нөхөд болж, хоёр орны найрамдал нөхөрлөлд хувь нэмрээ оруулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100